Жо Байдены хорт хавдар хүндэрсэн талаар хүү нь ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены түрүү булчирхайн хорт хавдар биеийнх нь бусад хэсэгт тархаж, их зовуурьтай байгаа талаар түүний хүү Хантер Байден ярьжээ. Хантер баасан гарагийн орой “BBC News”-т ярилцлага өгөхдөө аавынхаа талаар ярьсан байна. Тодруулбал тэр “Хорт хавдар нь тархаж, яс болон цааш бусад хэсэгт нь үсэрхийлсэн. Энэ нь маш их өвдөлттэй. Олон талаараа биеийг нь ихээр сулруулж байна” гэж хэлсэн байна.
Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд нас болон эрүүл мэнд анхаарал татсан асуудал байсаар ирсэн. Мөн Цагаан ордны зөвлөхүүд түүний эрүүл мэндийн асуудлын бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж байсан гэж хүчтэй шүүмжлүүлж ирсэн билээ. Байден ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд дөрөв хүрэхгүй сарын дараа буюу өнгөрсөн оны тавдугаар сард хорт хавдартай гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Тухайн үед түүний ажлын албанаас мэдээлснээр, хорт хавдрын Gleason оноо нь 9 байсан. Энэ нь хамгийн хүнд ангилал болох 5 дугаар бүлэгт багтах оноо юм.
Эх сурвалж: CBS News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.