Нийгэм мэдээ

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл 21 тонн ачаатайгаа шатжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Хүрэн-Өндөр” гэх газарт ачааны автомашины чиргүүл шатсан байна.

Тухайлбал, Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 07:11 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход “Howo ZZ4257V324HE1” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” загварын тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл 21 тонн ачааны хамт шатаж байжээ. Алба хаагчид гал түймрийг унтрааж, шатаж байсан ачаанаас дөрвөн тонн ачааг аюулгүй гаргасан байна. Галын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагаас тогтоож байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гааль юу үзэж шалгаж бнаа шатах материал ямар шалгалт зөвшөөрөлгүй хилээр орж ирж бна

Холбоотой мэдээ

Back to top button