ЭРҮҮЛ МЭНД

Монголд олон улсын жишигт нийцсэн туяа эмчилгээний төв нээгдлээ

Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлж төв болгожээ.

Тус төв байгуулагдсанаар, хорт хавдрын туяа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, дэвшилтэт технологийг нутагшуулах, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг хөгжүүлэх цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Монгол Улсад туяа эмчилгээний түүх 1959 онд эхэлж, 2019 онд орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулж байсан билээ.

Тус төв нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг цогцоор нь хэрэгжүүлнэ.Ингэснээр иргэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж нэмэгдэх аж.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button