ОХУ дайныг эсэргүүцдэг цор ганц намыг сонгуульд оролцохыг хоригложээ
Есдүгээр сард ОХУ-ын парламентын сонгууль явагдана. Тус сонгуульд Украины дайныг эсэргүүцдэг цор ганц нам болох Яблоког өрсөлдөхийг хориглосон байна. Бүс нутгуудад цөөн хэдэн суудалтай Яблоко нам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дэмжлэгтэй Нэгдсэн Орос намыг ноёрхолд сэв суулгах боломжгүй юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын шүүх Яблоко намыг сонгуульд өрсөлдөхийг хоригложээ.
Яблоко нам Телеграм хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ, дэмжигчдээ талархлаа илэрхийлж шүүхийн шийдвэрийг давж заалдана гэсэн байна. Тус нийтлэл 100 мянга гаруй лайк авчээ. Шүүх Яблоко намыг барууны этгээдүүдээс нууцаар мөнгөн дэмжлэг авсан гэх мэт хэрэгт буруутай хэмээн үзэж өрсөлдөх эрхийг хязгаарласан аж
Москва хотод оршин суудаг Татьяна Уварова “Ардчиллыг ийм байдлаар хязгаарлаж болохгүй. Хүссэн болгон нь өөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, сонгуульд тэгш эрхтэйгээр оролцох боломжтой байхыг би илүүд үзнэ. Гэхдээ одоо юу хийж чадах вэ. Хэцүүхэн цаг үе өнгөрч байна” гэж хэлжээ. Сибириэс Москвад ирсэн Алла Галиева “Тэднийг хориглох нь буруу. Яагаад тэдэнд санаа, төлөвлөгөөгөө танилцуулах боломжийг нь олгож болохгүй гэж” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.