Нийгэм мэдээ

Үйл явдал: ГЕГ-аас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгнө

 Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт “Туушин” зочид буудлын ард “Лагшин” төвд болно. 

11:00 цагт: Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчил, албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, гаалийн цахимжилтийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тус газрын хурлын танхимд мэдээлэл өгнө. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д гарч байна. 

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн   “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-“Монголын их амар амгалангаар орших ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвтэй Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорум хотод эхэлнэ.

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button