Нийгэм мэдээ

Улсын наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допинг илэрчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрсэн байна. 

Үүнтэй холбогдуулан түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд улсын гарди М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон билээ. Одоогийн байдлаар Т.Дүүрэнсарангийн А сорьцын шинжилгээнээс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрсэн байна. 

Дростанолон нь Хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг. Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.

                          Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэнэг бөхчүүд илрэхгүй гэж боддог юм байх даа улам л нарийсаад байхад

Зочин
Зочин

Aimgiin tsoltou buhiig hurdan zarlahii ma kk

Холбоотой мэдээ

Back to top button