Нийгэм мэдээ

Архангайд автомашин жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн амиа алдсан осол гарчээ

Архангай аймгийн Хашаат сумын нутагт энэ сарын 17-ны өдрийн 11.30 цагийн орчимд зам тээврийн осол гарч, гурван хүн амиа алдсан байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Уулын жалга руу машин унаж, гурван хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар "Toyota Prius" маркийн автомашин зам тээврийн ослын улмаас уулын жалга руу унасан бөгөөд уг автомашинд зорчиж явсан 16–18 насны гурван иргэн нас барсан байна. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэдийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд, замын нөхцөлд тохируулан зорчих, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

sogtuuu hurd

Зочин
Зочин

хэн дуртай нь приус барьж давхидаг болжээ

ЗочинЯго
ЗочинЯго

Золбин ардчиллын гайгаар японоос оруулж ирсэн төмрийн сэгний балаг. Хилээр японы төмрийн сэг оруулахыг бүрмөсөн зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button