Байгаль орчин

Ган гачигт нэрвэгдсэн Сэйнт Китс ба Невис улс СОР17 хурлаар санхүүгийн болон шинжлэх ухааны дэмжлэг хүсчээ

Улаанбаатар хотноо болж буй СОР17 хурлын үеэр улс нь ган гачигт нэрвэгдэж буй талаар Сэйнт Китс ба Невис арлын улсын төлөөлөгч санхүүгийн болон шинжлэх ухаан, технологийн дэмжлэгийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлжээ.

Жижиг арлын орнуудад ган гачгийн нөлөө жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь тэдний жижиг арлын улсын хөгжил эмзэг байдалтай байгаа талаар илэрхийлсэн байна. Арлын улс орнуудад дан ганц ган гачиг нь зөвхөн хөдөө аж ахуйн асуудал биш, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа болон уур амьсгалын тэсвэрлэх чадварт шууд нөлөөлдөг.

COP17-ын хамгийн том асуудлын нэг болох санхүүжилтийн зөрүүтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ган гачгийг даван туулах төлөвлөгөө гаргах нь хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэх урт хугацааны хөрөнгө шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Сэйнт Китс ба Невис бол Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших, хоёр арлаас бүрдсэн жижиг арлын холбооны улс. Албан ёсны нэр нь Сэйнт Кристофер ба Невисийн Холбооны Улс аж.

Ойролцоогоор 269 км куб газар нутагтай тус улс нь 1983 онд тусгаар тогтнож, өдгөө Үндсэн хууль хаант засагтай бөгөөд Ерөнхий сайдын үүргийг нь Терренс Дрю гэх хүн гүйцэтгэдэг.

Энэ Улс Карибын тэнгисийн хар салхины бүсэд оршдог бөгөөд далайн хар салхи жил бүрийн долдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг байна. Тиймээс ч усны аюулгүй байдал гэдэг нь зөвхөн ундны усгүй болох тухай асуудал биш бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд улс орон хэр тэсвэртэй байх тухай ойлголтын асуудал юм.

Тус улсын СОР17 хурал дээр илэрхийлсэн байр суурь нь үндсэндээ ижил төстэй арлын улсууд нь далайгаар хүрээлэгдсэн учир хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд ашиглах цэвэр усны нөөц маш хязгаарлагдмал гэдгийг ойлгуулахыг хүссэнийх юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жижиг арлын орнуудын хувьд ган гэдэг зүгээр нэг байгаль цаг уурын асуудал биш юм байна. Ус, хүнс, эдийн засаг гээд бүх зүйлтэй холбогддог нь их эмзэг санагдлаа

Зочин
Зочин

ene ulsiin jishээnees harahad usnii noots yamar chuhal gedgiig oilgoj boloh yum baina. Mongol ch gesen ganchagtai temtsehed sanhuu bolon tehnologi mash heregtei

Зочин
Зочин

Гангийн асуудлыг зөвхөн мал аж ахуйтай холбож ойлгож болохгүй гэдэг нь тодорхой байна. Усны нөөц муудахад хүнсний үнэ, үйлдвэрлэл, иргэдийн амьдралд хүртэл нөлөөлнө

Зочин
Зочин

jijig aral geed toohgui orhij bolohgui yum baina daa. Uur amisgaliin uurchlult hamgiin turuund emzeg ornuudad hunderch baigaa ni unen

Зочин
Зочин

COP17 дээр ийм улс орнуудын дуу хоолой сонсогдож байгаа нь чухал. Санхүүжилтгүй бол хэчнээн зөв төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлэхэд хэцүү шүү дээ

Зочин
Зочин

usnii asuudal delhiin hemjeend yamar tom sedew bolchihood baigaag ene medee todorhoi haruulj baina. Bid ch bas odoo l anhaarah heregtei

Зочин
Зочин

Усгүйдэл гэдэг зөвхөн ундны усны асуудал биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал бүгд уснаас хамааралтай

Зочин
Зочин

Mongol shig ganchigtai tulgarch baigaa ulsuud iim olon ulsiin hamtiin ajillagaanaas bodit demjleg avah heregtei. Sanhuu bas sudalgaa 2uulaa chuhal

Зочин
Зочин

Байгаль орчны асуудлыг ярьчихаад санхүүжилтийг нь орхигдуулж болохгүй. Бодит ажил хийхэд хөрөнгө, мэргэжлийн судалгаа, технологи зайлшгүй хэрэгтэй

Зочин
Зочин

jijig aral ulsuud dalain usaar hureeluulegdsenee geed tsewer usnii noots ihtei gesen ug bish yum baina. Ene bol ih sonirholtoi bas surgamjtei jishee

Зочин
Зочин

jijig aral ulsuud dalain usaar hureeluulegdsenee geed tsewer usnii noots ihtei gesen ug bish yum baina. Ene bol ih sonirholtoi bas surgamjtei jishee

Зочин
Зочин

COP17 iin gol zorilgo ni zugeer neg hural hiigeed unguruh bish, bodit shiidliig sanhuujuleh tal deer ajillah yostoi yum baina

Зочин
Зочин

Уур амьсгалын өөрчлөлт улс бүрт өөр өөр хэлбэрээр нөлөөлж байгаа ч эцэстээ ус, хүнс, амьжиргаанд хүрч байна. Энэ асуудлыг хойшлуулах эрх бидэнд байхгүй

Зочин
Зочин

ene ulsiin huselt mash zuw sanagdaj baina. Gadnaas tuslamj awah gej bish, uuriin orondoo teswertei baidal bii bolgohod shine tehnologi bolon sudalgaa heregtei

Зочин
Зочин

Манайх ч гэсэн ган, усны хомсдолын асуудлыг ийм түвшинд системтэй ярьж, урт хугацааны шийдэлд хөрөнгө оруулах шаардлагатай

Зочин
Зочин

Манайх ч гэсэн ган, усны хомсдолын асуудлыг ийм түвшинд системтэй ярьж, урт хугацааны шийдэлд хөрөнгө оруулах шаардлагатай

Холбоотой мэдээ

Back to top button