Нийгэм мэдээ
Тэмцэгч гэх Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг.
Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм. Тэгвэл Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Г.МИШЭЭЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү дээ хэн дуртай нь очиж хүмүүсийг дээрэлхээд ромын хаан шиг тоогойг нь тасд гэсэн хуруугаа үзүүлээд их мяаглаж банйа лээ эд нарын тэмцэгч гэж юу байдаг юм вэ айлгаж мөнгө авахаар л очоо биз
Түлшний монополуудын гар хөлүүд байхаа энэ 2