Нийгэм мэдээ

10 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан М.Даделханы эхнэрийг цагдан хорьжээ

10 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хөршийнх нь хоёр хүнийг холбогдуулан цагдан хорьсон. Тухайлбал, хөрш айлын эзэн М.Даделхан болон түүний хүүг хориод буй. Тэднээс гадна М.Даделханы эхнэрийг гурав хоногийн өмнө цагдан хорьсон байна.

Хэрэг гарснаас хойших процесс

А охин |2026.08.01|-ний 09.00 цагт гэрээсээ гарсан. Гарахдаа гэрийнхэндээ "хөрш айлынхаа тарвасыг хураалцаад ирье" хэмээсэн байдаг. Охин тухайн айлын ногоог хураалцахаар удаа дараа явж байсан, мөн гэрт нь очиж хүүхдийг нь харж өгдөг байсан тухай гэр бүлийнхэн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Гэвчиг нөгөө талд, охиныг тарвас хураалгахаар дагуулж явсан гэх хөрш айлынх нь хүмүүс охиныг халуунд ядарна машинаасаа буулгаад үлдээсэн хэмээн ярив.

Нийт 14 хоног цагдаа, онцгой, шүүх шинжилгээнийхэн болон ар гэрийнхэн нь тасралтгүй 70-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй хайв. Сүүлд иргэдийг сайн дураар эрлийн ажилд оролцохыг ч уриалав.

Хөршийнх нь хүмүүс "охиныг халуунд ядарна гээд үлдээгээд явсан" гэж ярьснаас хойш яг 10 хоногийн дараа хөршийг нь охиныг алга болсон хэрэгт холбогдуулан саатуулж мэдүүлэг авахад "Охиныг трактороос унаж нас барсны дараа цогцсыг нь шатаагаад булсан" гэх мэдүүлгийг өгсөн.

Энэ мэдүүлгийн дараа хөрш айлын эзэн М.Даделхан "би дайрсан" гэж мэдүүлснээр цагдаагийн байгууллагаас цагдан хориод байсан юм. Одоогийн байдлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлсээр байх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
КРИМИНАЛИСТ ШИНЖЭЭЧ
КРИМИНАЛИСТ ШИНЖЭЭЧ

ЁС БУСААР ХҮЧИНДЭЭД ХОЖИМ НЬ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ НӨХЦӨЛ БОЛОМЖГҮЙ БОЛГОХ ГЭЖ ЦОГЦОСЫГ НЬ ШАТААЖ ДАРАА НЬ БУЛЖЭЭ ! ЭНЭ АЙМШИГТ ГЭР БҮЛ ҮГСЭН ХУЙВАЛДСАН !!!

Зочин
Зочин

halhiin havtagai deer hovdiinhon buzar humuus baihgui

Холбоотой мэдээ

Back to top button