Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуй Ка Янь: Бүх насаар хорих ял сонссон үл хөдлөхийн магнат асан

“China Evergrande Group”-ийн үүсгэн байгуулагч Хуй Ка Янь 2021 онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, эрх мэдэл бүхий хүмүүсийн хүрээлэлд байв. Тус компани тухайн үед дэлхийн хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч байсан юм.

Хар хөх өнгийн хослолтой Хуй Ка Янь намын 100 жилийн ойн баяраар Тяньаньмэний талбайд болж буй баярын арга хэмжээг дээрээс харах индэр дээр зогссон юм. Түүнийг тус арга хэмжээнд урьсан нь тэрбумтнуудыг Хятадын төр албан ёсоор дэмжиж буйн илрэл гэж олон хүн дүгнэж байжээ.

Тэгвэл Азийн хамгийн баян хүн байсан Хуй Ка Янь таван жилийн дараа хар хөх өнгийн захтай цамц өмсөж, үс нь бууралтсан байдалтайгаар Шэньжэнь хотын шүүхийн танхимд зогсжээ. Шүүх пүрэв гарагт /2026.08.20/ түүнд бүх насаар хорих ял оноосон байна.

Зургийн эх сурвалж: Getty Images

Коммунист намын 100 жилийн ойн баяраас хэдхэн сарын дараа “China Evergrande Group” гадаад өрийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн юм. Үүний улмаас тус компани дампуурлаа зарласнаас БНХАУ-ын үл хөдлөхийн салбар хямралд орсон. Хямрал одоо хүртэл үргэлжилж, Хятадын эдийн засагт дарамт үзүүлсээр байгаа юм.

67 настай Хуй Ка Янь дөрөвдүгээр сард найман зүйл ангиар гэм буруугаа хүлээжээ. Тодруулбал тэр хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашигласан, хөрөнгө босгох нэрээр залилан хийсэн, иргэдийн хадгаламжийг хууль бусаар татан төвлөрүүлсэн зэрэгт буруугаа хүлээсэн байна.

“Forbes” сэтгүүл мэдээлснээр, Хуй Ка Янь 2017 онд 45.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй буюу тухайн үед Азийн хамгийн чинээлэг хүн байжээ. Харин 2023 онд түүний хөрөнгө 3 тэрбум ам.доллар болж буурсан юм. Шэньжэнийн шүүх түүнд бүх насаар хорих ял оноосноос гадна хувийн хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button