Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлийн гишүүн Фредерик Арно Монголд иржээ
Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүл болох Арногийн гэр бүлийн хүү Фредерик Арно Монгол Улсад ирсэн байна. Тэрбээр тэрбумтан Бернард Арно болон Хелен Мерсиер-Арногийн хоёр дахь хүү юм. Фредерик өөрийн “Instagram” хаяг дээрээ Монголд ирсэн талаарх стори оруулсан байна.
“Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтыг харвал түүний гэр бүл 142 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 11-т жагсаж байгаа юм. Фредерик 2025 оны зургаадугаар сард “Loro Piana” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. Тус компани түүнийг ямар шалтгаанаар Монголд ирснийг албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ “Loro Piana”-гийн “Resilient Threads” хөтөлбөр COP17-гийн албан ёсны хөтөлбөрт багтсаныг харвал бага хуралтай холбоотой ирсэн байх магадлалтай.
Фредерик 2022 онд “BLACKPINK” хамтлагийн гишүүн Лизатай үерхдэг гэх яриа гарч, 2026 онд тэднийг салсан гэж эх сурвалжууд мэдээлэх болсон юм.
Эх сурвалж: ELLE












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лора Пианагийн ноолуурын салбар үйлдвэр манайд байдаг. Том зочин иржээ, сайхан оронд минь тавтай морилоорой