Нийгэм мэдээ

Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ

Улс даяар шатахууны хомсдолд ороод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Салбар яамны зүгээс нийлүүлэлтийг хэвийн болгоно, өдөр бүр манай хилээр нефтийн бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа гэх боловч иргэд дараалсан хэвээр.

Өнгөрсөн хугацаанд ШТС-уудад улсын дугаарын тэгш, сондгойгоор, 50 мянган төгрөгийн лимиттэйгээр олгох зохицуулалт үргэлжилсэн. Мөн энэ үед шатахууны үнэ өсөж, өргөн хэрэглээний сагсны үнэ ч даган нэмэгдсэн билээ.

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ. Шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн шатахууны хэд хэдэн компанид албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.

Шалгалтаар “Тэс Петролиум” ХХК-аас 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан. Уг үйлдэлд Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button