Гадаад мэдээДЭЛХИЙ
“Apple” компани iPhone 18 загвараа есдүгээр сарын 9-нд танилцуулж магадгүй
“Apple” компани есдүгээр сарын 9-нд танилцуулах арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдэж, урилга илгээж эхэлжээ. Тус арга хэмжээгээр iPhone 18 загварын утаснуудыг танилцуулах төлөвтэй байна.
Энэ жил “Apple” арга барилаа өөрчилж шинэ загваруудаа хоёр шаттайгаар танилцуулна гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал “Bloomberg” мэдээлснээр есдүгээр сард iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max болон эвхэгддэг iPhone Ultra загваруудыг танилцуулж магадгүй аж. Дараа нь 2027 оны гуравдугаар сард iPhone 18, iPhone Air 2, iPhone 18E загваруудыг танилцуулах юм.
Ингэж шинэ загварын танилцуулгаа хоёр шаттай явуулснаар жилийн турш орлогын урсгалаа илүү тогтвортой барихад тусална гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: PC Magazine












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.