Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ “Новая Газета” сониныг гадаадын агентын жагсаалтад нэмжээ

Баасан гарагт /2026.09.04/ ОХУ-ын Хууль зүйн яам Новая газетахараат бус сониныг гадаадын агентын жагсаалтад оруулжээ. Тус хэвлэл Украины дайныг эсэргүүцэж, сонгуулийн талаар худал мэдээлэл тарааж гадаадын агентын статустай бусад этгээдтэй хамтран ажилласан гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

ОХУ 2012 онд гадаадын агент гэх жагсаалтыг бий болгосноосоо хойш олон зуун соёлын зүтгэлтэн, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагыг нэмээд байна. Гадаадын агент гэж бүртгэгдсэн хүмүүс олон нийтийн өмнө хэлсэн үг, мэдэгдэл, сошиал сүлжээнд нийтэлсэн бүх зүйл дээрээ тайлбар оруулах үүрэгтэй болдог. Хууль зүйн яам мөн “Новая газета”-тай холбоотой зуу гаруй хүнийг гадаадын агентуудтай холбоотой хүмүүсийн жагсаалтад нэмжээ. Тэдний дунд Яблоко намын дарга Николай Рыбаков багтсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button