ЭДИЙН ЗАСАГ

Орос томоохон зэсийн ордоо баяжуулах үйлдвэртэй болгосноор Хятад худалдан авалтаа нэмэгдүүлнэ

Энэ сард ОХУ-ын зэсийн томоохон ордын нэг болох Удоканы ордод түшиглэн баяжуулах үйлдвэрийг албан ёсоор нээж буйг тус улсын ерөнхийлөгч Путин зарласан билээ.

Нийт батлагдсан нөөцийн хэмжээ нь 26.7 сая тонн бөгөөд жилд ойролцоогоор 150 мянган тоннын хүчин чадалтай аж. Уг ордын зэсийн хүдрийн зэсийн дундаж агуулгын хэмжээ нь Оюу Толгой, “Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлож буй зэсийн хүдрийннхтэй харьцуулахад өндөр.  

Монгол Улс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахаар гүйцэтгэгчийн тендерийг энэ онд зарласан. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхний процесстоо явж буй.

Ойрын ирээдүйд, дэлхийн зах зээлд зэсийн эрэлт урт хугацаанд өсөх тооцоо бий. Тухайлбал, ирэх онд зэсийн хэрэглээ хоёр хувиар өсөх бөгөөд энэ онд Хятадын зэсийн хэрэглээ ойролцоогоор 1.9 хувиар өсжээ.

Манай улсын зэсийн гол худалдан авагч БНХАУ тус ордоос зэсийн худалдан авалтаа нэмэгдүүлэхээр урт хугацааны гэрээ хийхээр төлөвлөөд буй.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button