Л.Амар: Тодотгол батлагдаж, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний хагас жилийн тоймоо "Шоконд бэлэн үү" нэртэйгээр танилцууллаа. Энэ үеэр саяхан өргөн баригдсан төсвийн тодотгол, 2027-2028 оны төсвийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.
"Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа хүндрүүлэх эрсдэлтэй.
Монголбанкны судалгаагаар төсвийн зардалыг 10 хувиар нэмэхэд ДНБ-нээ урт хугацаандаа гурван хувиар бууруулж байна гэх дүнэлт гарсан. Тэгэхээр төсвийн зардалыг 28 хувиар нэмэх юм бол урт хугацаандаа ДНБ-ийг 10 нэгж хувиар буулгах сөрөг үр дагавах харагдаж байна. Нөлөөлөл нь яаж гардаг вэ гэвэл, төсвийн зардлыг их нэмчихээр инфляцаа нэмэгдүүлэхгүй гэсэндээ Монголбанкнаас бодлогын хүү, бусад шаардлагуудаа чангалчихдаг. Улмаар эдийн засаг дахь хүүгийн түвшин нэмэгдэхээр ААН-үүд хөрөнгө оруулалтаа хумидаг. Энэ нь нийт эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засаг удааширдаг. Богино хугацаандаа инфляцаа хөөргөдөж, урт хугацаандаа эдийн засгаа хохироох үзэгдэл гэсэн үг. Бодлого боловсруулагч нар төсвийн төслийг батлах тал дээр анхаарах нь зөв.
Мөн шатахуун, махны үнийн зэрэгцээ геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалсан Монгол Улсад дам нөлөө нь байгаа учир цаашид ч үнэ ханш нэмэгдэх эрсдэл байна.
Хэдийгээр төрийн үйлчилгээний албаныхан, тэтгэвэр авдаг гээд тодорхой бүлгийн 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалах зорилготой ч төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал хувийн салбарт байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордохоор байна. Төсөв дээр маш болгоомжтой хандаж, инфляц хөөргөдөхгүйгээр иргэдийн амьжиргааг яаж дэмжих вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна" гэв
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН... ТӨРД ДАХИН БҮҮ ҮЗЭГД...ӨӨРСДӨӨ ДЭЭР ДООР НҮХЭЭРЭЭ ГАРТАЛ МӨНГӨ ХУЛГАЙЛСАН ...ИЙМ ХҮМҮҮСТ ИНФЛЯЦ ХЭД БАЙХ НЬ ОГТИЙН ПАДГҮЙ...ШҮҮ ДЭЭ..ТӨР Л САНДААЛАЖ БАЙВАЛ ТЭНД Л ХУЛГАЙГАА ХИЙЖ БАЙВАЛ МОНГОЛ ДАМПУУРНУУ БАЙНА УУ ПАДГҮЙ ШҮҮ ДЭЭ..МОНГОЛЧУУД ТЭНЭГТЭЭ Л МАНЫГ ТАНСАГЛУУЛАЖ БАЙНА...МАЛ МАЛ..