АНУ ХНС-гийн шинэ дарга дор анх удаа бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй байна
АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ жил шинэ даргатай болсон. Шинэхэн дарга Кевин Уарш АНУ-ын бодлогын хүүгийн түвшний чиг хандлагын талаар урьдчилсан дохио өгөх тийм ч дуртай биш. Гэхдээ газрын тосны үнэ тавдугаар сараас хойш анх удаа 100 ам.доллар давж, АНУ-ын инфляц ХНС-гийн зорилтот түвшнээс өндөр хэмжээнд байгаа. Мөн Уарш өөрөө үнийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зах зээлээс өгч буй дохиог анхаарах хэрэгтэй гэж хэлсэн тул бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй байна.
ХНС АНУ-ын зүүн эргийн цагаар 14:00 цагт бодлогын хүүг хэрхэх шийдвэрээ зарлана. Одоогоор ХНС-гийн Холбооны нээлттэй зах зээлийн хороо хуралдаж байгаа юм. Санхүүгийн зах зээл таамаглаж буйгаар бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмж, 3.75-4.00 хувь болгох магадлал өндөр байна. Мөн ирэх бодлогын хурлуудаар хүүг нэмэх шийдвэр гаргах магадлалтай гэж зах зээлийн тоглогч нар үзжээ.
Бодлогын хүүг өсгөх хүлээлт үссэн нь Уаршийг хүнд нөхцөл байдалд оруулав. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бодлогын хүүг бууруулах зорилготой Уаршийг сонгосон юм. Одоогийн байдлаар бодлогын хүүг бууруулаагүй байгааг Уарш бус Холбооны нээлттэй зах зээлийн хорооны бусад улс төржсөн бодлого боловсруулагчтай холбоотой гэж Трамп мэдэгдэж байна. Бодлогын хүүг нэмэхгүй бол холбогдох хүмүүст шийтгэл оногдуулна гэж Трамп сүрдүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.