Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин, ОХУ эрчим хүчний дэд бүтэц рүү халдахгүй гэж Трамп хэлсэн ч цохилтууд үргэлжилсээр

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.09.14/ мэдэгдэл хийхдээ Украин, ОХУ эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Украин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтэц цохилт өгөх нь дэлхий даяар шатахууны хомсдол үүсэх гол шалтгаан болоод байгаа гэж Трамп мөн хэлсэн юм.

Тэгвэл мягмар гарагт /2026.09.15/ ОХУ Киевийн шатахуун түгээх станцуудыг онилж Украинд агаарын цохилт өгчээ. Харин Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрт халдсан байна. ОХУ Украин руу 200 дрон нисгэжээ. Цохилтын улмаас Украинд хоёр хүн амиа алджээ. Украины албан тушаалтнууд мэдээлснээр, Киевийн шатахуун түгээх станцуудаас гадна бусад бусад эрчим хүчний байгууламж болон боомтын дэд бүтцэд ОХУ цохилт өгсөн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдээлснээр, Украины ОХУ-ын Самара мужийн Волга мөрний эрэгт байрладаг Сызрань хотын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button