Маклмор Палестиныг чөлөөл гэж хэлснийхээ төлөө Эд Шийраны тоглолтоос хасагдсан нь олны дургүйцлийг хүргэв
Дуучин Эд Шийран Номхон далайн орнууд болон Америк тивд “Loop” нэртэй аялан тоглолтоо хийж байгаа юм. “Loop” аялан тоглолтын хүрээнд есдүгээр сарын 4-нд болсон тоглолтод зочин уран бүтээлчээр оролцсон Маклмур дөрвөн минут орчим үг хэлэхдээ Палестиныг чөлөөл гэжээ. Мөн Газын зурвас, эзлэгдсэн Иордан голын Баруун эрэг дээрх хүмүүсийг дэлхий нийт мартаагүй гэж тэр хэлсэн юм.
Маклмор ингэж хэлсний дараа Эд Шийраны тоглолтоос түүнийг хассан байна. Уг шийдвэр олон нийтийн дургүйцлийг хүргэж, Маклморыг дэмжиж буйгаа илэрхийлэн тоглолтод зочин уран бүтээлчээр оролцож байсан бүх дуучин нэрээ татжээ. Тодруулбал арваннэгдүгээр сард болох тоглолтуудад зочин уран бүтээлчээр оролцох байсан дуучин Финнеас мэдэгдэл хийхдээ “Дарлагдаж буй хүмүүсийн төлөө үг хэлсэн уран бүтээлчдийн дуу хоолойг дарж болохгүй. Ийм учир би Эд Шийрантай хийх аялан тоглолтоос нэрээ татахаар шийдлээ. Би Палестин болон тус улсын ард түмнийг дэмжиж байна” гэсэн юм. Уран бүтээлчид нэрээ татаж эхлэхээс өмнө Эд Шийран мэдэгдэл хийхдээ Маклморыг хасах шийдвэрийг өөрөө гаргаагүй, зохион байгуулагч гаргасан гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.