Тав дахь удаагийн “Уул уурхайн 7 хоног” өнөөдөр Тайж хайрхны бэлд эхэллээ

“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн өнөөдөр Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй & олон улсын түншлэл” үндсэн чиглэлийн хүрээнд болно.
Дэлхийн эрчим хүчний шилжилт эрчимжиж, эрдэс түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын чиг хандлага өөрчлөгдөж буй энэ үед Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч болон уул уурхайн уялдаа, нүүрсний салбарын тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааг голлон хэлэлцэнэ.
Энэ жилийн уул уурхайн долоо хоногт 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалт, технологи, аж үйлдвэржилт, эрдэс баялгийн боловсруулалт зэрэг салбарын хөгжлийн чухал асуудлыг хөндөх аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.