Японы бодлогын хүүгээ 31 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүргэн нэмлээ
Японы Төвбанк өнөөдөр /2026.09.18/ бодлогын хүүгээ сүүлийн 31 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүргэн нэмлээ. Тодруулбал инлфяцын өсөлт хурдассан тул Төвбанк бодлогын хүүгээ 1 хувиас 1.25 хувь болгон нэмсэн байна. Энэ нь 1995 оноос хойш үзэгдээгүй өндөр түвшин ч гэсэн эдийн засгийн өсөлтийг удаашруулж эсвэл хурдасгахгүй саармаг хэмжээнд хэвээр байгаа юм. Японы хувьд энэхүү саармаг хэмжээ нь 1.1-2.5 хувь гэж мэргэжилтнүүд тооцоолдог.
Лхагва гарагт /2026.09.16/ АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ гурван жилд анх удаа нэмсэн юм. Мөн энэ жил дахин нэмэх төлөвтэй байгаа тул Японы Төвбанканд хүүгээ нэмэх дарамт үүссэн байна. Учир нь гэвэл АНУ, Японы бодлогын хүүгийн зөрүү нэмэгдсэнээр иений ‘carry trade’ эрчимжих магадлалтай юм. Япон улс олон арван жилийн турш бодлогын хүүгээ 0 хувьд барьснаас гадна зарим үед хасах руу оруулсан тохиолдол ч бий. Үүний улмаас хөрөнгө оруулагчид Японоос бараг хүүгүй зээл иенээр авч, түүнийгээ ам.доллар руу шилжүүлэн хөрөнгө оруулж ирсэн юм. Үүнийг ‘carry trade’ гэдэг. Энэхүү арилжааны улмаас иений ханш олон арван жилд үзэгдээгүй хэмжээнд хүрч буураад байгаа. Ийм учир Японы Төвбанканд бодлогын хүүгээ нэмэх дарамт ихээхэн үүссэн тул өнөөдөр хүүгээ өсгөлөө
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.