Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп “CNN”, “MS NOW”, “Politico” агентлагуудыг Цагаан ордонд орохыг хориглоно гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2026.09.18/ мэдэгдэл хийхдээ томоохон мэдээллийн агентлагууд болох “CNN”, “MS NOW”, “Politico”-г Цагаан ордонд орохыг хориглоно гэжээ. Энэхүү шийдвэр хууль эрх зүйн маргаантай тулгарах нь бараг гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь тус хориг АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан үг хэлэх эрх чөлөөтэй зөрчилдөж байна гэж тэд дүгнэжээ.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ тэдгээр мэдээллийн агентлагуудыг худал мэдээлэл тараадаг хэмээн буруутгаж, АНУ-ын ерөнхийлөгчийн талаар мэдээлж байхдаа зохиомол болон хуурамч мэдээ тараах эрх эдлэх ёсгүй гэсэн байна. “CNN”, “MS NOW”, “Politico”-гийн араас бусад худал мэдээлэл тараадаг агентлагуудыг онилно гэж тэр нэмж бичсэн юм. Ийм хориг тавихад хүргэсэн тодорхой үйл явдал болоогүй, сүүлийн олон жилийн хугацаанд өрнөсөн зүйлстэй холбоотой гэж Трамп хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button