Гадаад мэдээДЭЛХИЙ

Антонио Гутерриш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд сүүлийн удаа Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт /2026.09.22/ тус байгууллагын даргын хувьд сүүлийн удаа Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлжээ. Түүний бүрэн эрх хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм.

Тэрбээр дэлхийн удирдагчдад хандаж дайн мөргөлдөөнүүдийг зогсоож, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа хандуулан, улам бүр нэмэгдэж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хүндрэлтэй тулгарч буй НҮБ-ын байгууллагуудыг шинэчлэн өөрчлөхийг уриалсан байна.

Мөн Гутерриш хиймэл оюун ухааны технологийн эрсдэлд олон улсаас хяналт тавих арга болохыг дахин уриалжээ. Энэ жилийн Ассамблейгаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийг урьж, тус технологийн талаар мэдээлэл авахаар бэлтгэж байгаа юм.

Гутерриш илтгэлийнхээ үеэр Израил, Палестин нар улс хэлбэрээр нэгэн зэрэг орших саналыг дэмжиж үг хэлсний дараа танхим дахь төлөөлөгч нар урт хугацаагаар алга ташин дэмжжээ. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулагчид цаг уурын өөрчлөлтийн уршгийн төлбөрийг төлөх ёстой гэж хэлж, олон улсын байгууллагуудад шинэчлэл хийхийг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button