“Хамтдаа гүйе, Хамтдаа бүтээе" уриатай Ханбогд марафон ₮44 саяын шагналын сантай

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зөвхөн Оюу толгойн уурхай байрладаг нутаг гэж харах өнцөг өнөөдөр аажмаар өөрчлөгдөж байна.
Өнөөдөр Ханбогдод 683 аж ахуйн нэгж бүртгэлтэй, 6540 хүн хөдөлмөр эрхэлж байна. Сумын суурин хүн амаас гадна хөдөлгөөнт хүн амын тоо 25–28 мянгад хүрдэг.
Гэхдээ Ханбогд сумын хөгжлийг зөвхөн ажил эрхлэлт гэх мэт эдийн засгийн үзүүлэлт, эсвэл шинэ зам талбай, барилга байгууламжаар бус, оршин суугчдынх нь амьдралын идэвх, хэмнэл хэрхэн өөрчлөгдөж байгаагаар илэрхийлэх боломжтой. Амьдрал буцалж, ажил хөдөлмөр ундарсан Ханбогдод олон нийтийн арга хэмжээ бишгүй зохиогддог.
Тэгвэл энэ удаад спорт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, олон нийтэд орон нутгийн хөгжлийг таниулах зорилготой “Ханбогд марафон 2026” олон нийтийн арга хэмжээг Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан, Оюу Толгой, Рио Тинто Монгол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Элит гүйлтийн клуб хамтран 2026 оны 10-р сарын 10-ны өдөр анх удаа зохион байгуулах гэж байна.
Марафонд оролцогч олон өглөөний говийн агаарт гараагаа эхлүүлээд Галба цэцэрлэгт хүрээлэнгээр дайран өнгөрөхдөө шинэ зам, нийтийн орон зай, үйлчилгээний төвүүд, хүүхэд залуусын хөдөлгөөн, нутгийн иргэдийн оролцоог нэг дор харах боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.

Марафон гэдэг зөвхөн хурдан гүйсэн хүнийг тодруулах тэмцээн биш. 5 км-ийн нийтийн гүйлтээс эхлээд 21.1 км-ийн хагас марафон хүртэл өөр өөр нас, өөр өөр бэлтгэлтэй хүмүүс нэг өдөр, нэг газарт цугларна.
Ингэснээр марафон нь гэр бүл, найз нөхөд, хүүхэд залуус, оролцохыг хүссэн хэн бүхний хамтын оролцооны өдөр болж байгаа юм.
Говийн налгар намрын салхинд өөрийгөө сорих нэг өдөр. Хүүхдүүдтэйгээ хамт хөдөлгөөнд оролцох нэг өдөр. Шинэ хүмүүстэй танилцах нэг өдөр.
Хамгийн гол нь — хөгжиж буй Ханбогдыг өөрийн хөлөөр туулж, өөрийн нүдээр харах нэг өдөр.

Марафон нь 5, 10, 21 км-ийн зайд зохион байгуулагдаж, оролцогчид Ханбогдын говийн байгаль, сумын төвийн бүтээн байгуулалт, олон нийтийн орчныг холбосон маршрутаар гүйнэ.
Марафон нь 5, 10, 21 км-ийн зайд зохион байгуулагдаж, оролцогчид Ханбогдын говийн байгаль, сумын төвийн бүтээн байгуулалт, олон нийтийн орчныг холбосон маршрутаар гүйнэ.
5 км – Эрүүл мэндийн нийтийн гүйлт
- Сумын төвийн гол гудамж, бүтээн байгуулалт бүхий олон нийтийн байгууламжаар дамжин Галбын цэцэрлэгт хүрээлэнд бариална.
10 км – Эрч хүчний өрсөлдөөнт гүйлт
- Сумын төвийн гол гудамж, бүтээн байгуулалт бүхий олон нийтийн байгууламжаар дамжин Галбын цэцэрлэгт хүрээлэнд бариална.
21 км – Хурд хүчний хагас марафон
- Дэмчогийн хийдийн авто замаар тойрон үргэлжилнэ.
(18 хүртэлх, 60-аас дээш насны оролцогчид үнэ төлбөргүй бүртгүүлнэ.)
Анхааруулга
- Бүртгэл хийхдээ гүйх зай болон хаанаас ирж оролцох байршлаа анхааралтай сонгоно уу.
- Ангилал болон байршил тус бүрийн квот хязгаартай бөгөөд квот дүүрсэн тохиолдолд тухайн бүртгэл хаагдана.
- Оюу Толгойн ажилтнууд 10 дугаар сарын 10-ны өдрийн ростер, ажлын хуваарь болон шаардлагатай зөвшөөрлөө урьдчилан нягталсан байна. Энэхүү бүртгэл нь ажлын чөлөө авах зөвшөөрлийг баталгаажуулахгүй бөгөөд оролцогч ажилтан холбогдох дүрэм, журмын дагуу чөлөө болон шаардлагатай зөвшөөрлөө өөрөө урьдчилан авсан байна.
- Бүртгэл зөвхөн www.myrace.mn -р хийгдэнэ.

Орон нутгийн хамтын ажиллагааны шинэ талбар
Ханбогд марафон нь орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ сумын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд орон нутагт зохион байгуулж буй томоохон арга хэмжээнд нэгдэн оролцох боломж бүрдүүлж байна.
Марафоны үеэр соёл, урлагийн тоглолт болон бүх насныханд зориулсан гэр бүлийн үйл ажиллагаа зэрэг цогц арга хэмжээ мөн болно.

Нийт 44 сая төгрөгийн шагналын сантай марафоны бүртгэлийг www.myrace.mn платформоор хүлээн авах бөгөөд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэг зэрэг шаардлагатай бүхий л стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан (ОТХС) нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн жишиг суурин хот болгон хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг дээшлүүлэх үндсэн зорилготой ажилладаг ашгийн төлөө бус сан юм.
Хамтдаа гүйе. Хамтдаа бүтээе.
Холбоо барих:
Утас: 85853495
И-мэйл: [email protected]













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Говьд марафон зохион байгуулна гэдэг үнэхээр сайхан санаа байна, Ханбогдын залуус болон нутгийн иргэдэд хөдөлгөөнтэй, эрүүл амьдрах том урам зориг болно доо
Оюу толгой, Рио Тинто орон нутагт чиглэсэн ийм нийгмийн болон спортын арга хэмжээг дэмжиж байгаад баяртай байна
21 км-ийн хагас марафонд Дэмчогийн хийдийн замаар гүйнэ гэхээр байгалийн сайхныг нь тольдонгоо гүйх үнэхээр гоё маршрут сонгожээ
18-аас доош болон 60-аас дээш насныханд үнэ төлбөргүй бүртгэж байгаа нь хүүхэд, ахмадуудаа дэмжсэн маш зөв шийдвэр байна
Галбын говийн намрын налгар өдөр марафонд оролцоно гэдэг гүйлтэд дуртай хүмүүсийн хувьд тэсэн ядан хүлээх үйл явдал мөн дөө
44 сая төгрөгийн шагналын сантай гэхээр нэлээд өндөр зэрэглэлийн том тэмцээн болох нь ээ, олон мундаг гүйгчид очно байх
Gobiin shooroid marafon guilgee yatsan ch um be dee PR aa gej
Oyu Tolgoi munguu demdei yumaar ureheer arat tumend hergtei yum hiij uguch
44 million tugrug shagnild ugch bhaar gants ch gesen emleg, surguuliin tohijoldd zoriul
Uund mungu zaratsuulj bhaar tever tsementen zaamaa sn tavij ug uurchil
Zaa odoo tgdl tsag agaaraa ch bodohgui boon shooroi dund guilgeh vi dee
Sumyn irgeded hergtei yum yag yu bgn, boon shugiam l uldene
Uur hiix yum alga uu Oyu Tolgoi myrace gej bdg companiig tsaglah geed bgn mu
Tsas shooroi dund guij bhad yamar erhbaagil gdtgin
Nogoo ih ashigt maltmal, bayalag ihtei gazar shuu dee, iim tsetserleg hureelenguur xuurax gej
Uund mungu ureh shaardlaga bga ym uu, oron nutgiin xariltsaa nertei shou