Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“Meta” компани “Meta Charm” нэртэй хиймэл оюун ухаант гар төхөөрөмж танилцуулав

“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гарагт /2026.09.23/ “Meta Charm” нэртэй хиймэл оюун ухаант гар төхөөрөмжөө танилцуулав. Тус төхөөрөмж “Muse” нэртэй хиймэл оюун ухаант туслахтай юм. “AirPods”-ийн кэйстэй ойролцоо хэмжээтэй “Meta Charm” нь 5 сантиметрийн мэдрэгчтэй дэлгэцтэйгээс гадна 5G сүлжээг дэмждэг байна. Зукерберг хэлэхдээ тус төхөөрөмжийг арванхоёрдугаар сараас худалдаалж эхэлнэ гэсэн ч үнийн мэдээллийг өгөөгүй юм.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын технологийн томоохон компаниуд ухаалаг утасны дараах төхөөрөмжийг гаргаж ирэхээр ажиллах болсон. Тэдгээр компаниуд хиймэл оюун ухаантай өдөр тутам хэрэглэж болох өөр төрлийн төхөөрөмж бүтээхэд олон тэрбум ам.долларыг зарцуулж байгаа юм. Үүнд ухаалаг нүдний шил, хиймэл оюун ухаантай пин гэх мэт зүйлс багтаж байна. “Meta”-гийн хувьд өмнө нь “Ray-Ban”-тай хамтран хиймэл оюун ухаантай шил танилцуулсан билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button