Трамп Ираны саналыг хүлээн аваагүй тул газрын тосны үнэ өсөв
Иран улс өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дайныг дуусгах санал АНУ-д тавьсан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2026.09.26/ Ираны саналыг хүлээн аваагүй юм. Трамп Ираны саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи өөрийн сошиал хуудас дээрээ “Бидний тавьсан нөхцөлүүд маш тодорхой. Ормузын хоолойг нээх тал дээр алхам хийх нь эдгээр нөхцөлөөс хамаарна. Зөвхөн хэлэлцээрийн замаар л энэ мухардлаас гарах боломжтой” гэжээ.
Дайныг дуусгах хүчин чармайлт ингэж гацсан тул өнөөдөр /2026.09.28/ газрын тосны үнэ өссөн байна. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс 1.07 хувиар өсөж баррель нь 105.4 ам.доллар орчим арилжиж байна. Брент маркийн газрын тосны фьючерс нь дэлхийн газрын тосны жишиг үнэ болдог. Харин АНУ-ын WTI маркийн газрын тос 0.66 хувиар өсөж баррель нь 93.08 ам.доллароор арилжиж байна.
“ANZ” фирмийн шинжээчид газрын тосны нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар дүгнэлт тавихдаа “Хуситууд болон Иран Саудын Араб руу чиглэсэн халдлагаа үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн газрын тосны нийлүүлэлтийн сүлжээг эрсдэлд оруулсаар байна. Үүнтэй холбогдуулан геополитикийн эрсдэл өндөр хэвээр байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.