БНСУ Украиныг албан ёсоор уучлал гуйхыг шаардав
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Украиныг албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Тодруулбал Украин олзлогдсон хоёр Хойд Солонгосын цэргийг Өмнөд Солонгост хүлээлгэж өгсөн талаар олон нийтэд мэдэгджээ. Дараагаар уг явдлыг нуух тохиролцоонд хүрээгүй байсан гэсэн худал тайлбар өгсөн нь БНСУ-ын дургүйцлийг хүргэсэн байна. Ийм учир Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон ням гарагт /2026.09.27/ мэдэгдэл гаргахдаа “Украин нэг талийн шийдвэрээр мэдээллийг ил болгож, нууцлах тохиролцоо байгаагүй гэж худал мэдэгдэл гаргасанд Ерөнхийлөгчийн тамгын газар гүнээ харамсаж байна” гэжээ.
Сон Ги Хон хэлснээр Киев Сөүлтэй холбогдохдоо шилжүүлж өгсөн явдлыг нууцлах хүсэлт тавьсан байна. Хойд Солонгос цэргүүдийг хүлээлгэн өгснөөрөө ОХУ-д хоригдож буй цэргүүдээ солилцоогоор авсангүй хэмээн шүүмжлэлд өртөж магадгүй хэмээн Украин нууцлахыг хүсжээ. Өмнөд Солонгос аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудал гэх мэт зүйлсийг авч үзсэний үр дүнд шилжүүлгийг нууцлахыг зөвшөөрсөн байна. Гэвч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ энэ талаар мэдэгджээ. Үүний дараа нууцлах тохиролцоогүй байсан гэж мэдэгдсэн нь хоёр улсын засгийн газрын хоорондын итгэлцэлд сэв суулгаж байна гэж Сон Ги Хон хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.