Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайландад хоёр долоо хоног үргэлжилсэн үер 327 сая ам.долларын хохирол учруулж магадгүй

Тайландад нийслэл Бангкок хот болон 41 мужид есдүгээр сарын 16-наас хойш их хэмжээний бороо орж, үерлэж байна. Үүний улмаас найман хүн амь үрэгдэж, 580 мянган айл өрхөд хүндрэл учирчээ. Тайландын Рангсит их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш Аат Писанвич хэлэхдээ, үерийн улмаас дор хаяж 327 сая ам.долларын хохирол учрах магадлалтай гэсэн байна. Тэрбээр “Reuters” агентлагт үерийн хохирлын талаар ярихдаа “Үер энэ жилийн ДНБ-ий өсөлтийг 0.3 хувиар бууруулж, 2.1 хувь болгох төлөвтэй байна. Мөн гуравдугаар улирлын ДНБ-ий өсөлтийг 0.5 хувиар бууруулж 1.7 хувьд хүргэх тооцоолол гарсан” гэжээ.

Даваа гарагт /2026.09.28/ нийслэл Бангкокийн зарим хэсэгт оршин суугчид бүсэлхий татсан гүн ус туулан алхахад хүрсэн байна. Мөн амралтын өдрүүдээр их хэмжээний бороо орсны улмаас усан сангуудын түвшин нэмэгдсэн тул олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт хоёроос гурван хоногийн дотор 320 мм бороо орсны улмаас Бангкокийн ус зайлуулах систем ачааллаа даахаа больсон байна. 60 настай Бангорн Дэднуам үерийн нөхцөл байдлын талаар ярихдаа “Бид гамшигт урьдчилж бэлдээгүй учраас одоо идэх хоолгүй боллоо. Хөргөгчид идэх зүйл юу ч алга” гэжээ. Тайландын Дотоод хэргийн яам мэдээлснээр иргэдэд туслахын тулд албаныхан явуулын гал тогоо, завь ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button