Japan Times: Чингис хаан ОУНБ-ын өргөтгөснөөр Монголыг тусгаар тогтнол, тогтвортой байдлыг дэмжихийг Япон зорьж байна
Япон улс Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж Монгол Улсад ойролцоогоор 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. “The Japan Times” агентлаг мэдээлснээр уг зээлийн асуудлыг Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр /2026.09.29/ хийх дээд хэмжээний уулзалтын үеэр эцэслэн тохирох төлөвтэй байна. Мөн энэ тус хэлэлцээгээр хоёр улсын Засгийн газар зээлийн хэлэлцээртэй холбоотой ноот бичиг солилцох төлөвтэй байгаа юм.
Ноот бичигт гарын үсэг зурсны дараа Японы Засгийн газрын санхүүжилттэй Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон Монголын Засгийн газар зээлийн гэрээ байгуулна.
2021 онд ашиглалтад орсон Чингис хаан ОУНБ-ын зорчигчдын урсгал анх тооцоолж байснаас эрс өндөр байгаа юм. Үүний улмаас том оврын онгоц хүлээн авах зогсоол болон нисэх буудлын терминалын хүчин чадал хүрэлцэхгүй болжээ. Тиймээс хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзсэн байна. Одоогийн байдлаар өргөтгөлийн ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Чингис хаан ОУНБ-ыг өргөтгөснөөр Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдэхэд түлхэц болно гэж албаныхан үзэж байна. “Japan Times” агентлаг өргөтгөлийн ач холбогдлын талаар мэдээлэхдээ “Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын тээврийн холболтыг сайжруулж, Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой байдлыг дэмжихийг Японы Засгийн газар зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: Japan Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадныхан манай усгаар тогтнолд хүртэл санаа зовж байхад манайхан арайч дээ