Нийгмийн

Үйл явдал: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнг нээнэ

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 2-нд болох үйл явдал

  • 09:00 цагт: КАРЕК-ийн Сайд нарын 25 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
  • 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • 10:30 цагт: КОЙКА-ийн 2026 оны  сургалт төгсөгчдийн “Дэлхий дахины өөрчлөлт ба Монгол Улсын ирээдүй: Төрийн манлайлал, итгэлцэл ба тогтвортой хөгжил” форум “Чингис хаан” үндэсний музейд болно. 
  • 18:00 цагт: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Хаан" галерейд болно.
  • 18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лиг “M банк арена”-д эхэлнэ. 

-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ. 

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна. 

Төрийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 сертификат олгох сургалт, шалгалт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.

Үзэсгэлэн:

-Content linked -Mongolian art studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнгийн “Норпэй” арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна. 

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн Нагояа хотын “Inae Sports Center”-д болж байна. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button