Б.Баатарыг цагдан хорих саналыг прокуророос хүргүүлснийг шүүх хэлэлцэж байна
Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд гомдол гаргасан. Өчигдөр хэлэлцэх байсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон. Тэгвэл өнөөдөр |2026.10.02| түүнийг цагдан хорих эсэхийг шүүхээр шийдэх болчихлоо.
Учир нь прокурорын газраас Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Найруулагч Б.Баатарыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарлаад байгаа. Хилийн хоригоо цуцлуулахаар хандсан Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн прокурор үзжээ. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өнөөдрийн 13:30 цагаас хэлэлцэхээр тогтжээ.
Процессыг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурханаас заяагаагүй юмаар оролдож байж хариугаа хатуухан амсах нь дээ !
Бурхан энэ муу эцэгтээ гологдсон орхи дост урансайхны найруулагчийн хишиг өгснөөс улс төрийн найруулагчийн заяа өгөөгүй юм л даа ! Гэтэл мань эр муугаа мэдэхгүй дээгүүр жаалж байж дэлбэ үсэрч байгаа нь энэ юм бхаа доо !