100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөснөөс 52.6 мянгыг нь нөөцөлжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 36.6 мянган га талбайг ангилан хадаж, 186.9 мянган га талбайгаас 273.9 мянган тонн үр тариа хураан авсан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр (2026.10.05) мэдээлэл хийхдээ онцлов.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор 52.6 мянган тонныг нь нөөцөлжээ.
Түүнчлэн одоогийн байдлаар төмс 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн, хүнсний ногоо 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн, малын тэжээл 34.8 мянган га-гаас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-гаас 11.3 мянган тонныг тус тус хураан авсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тариаланч нартаа баярлалаа. Амжилт урам зоригтой байгаарай.