Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
“Хэро энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан түүнийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хангалттай үндэслэлгүй гэж үзсэн байсан хэдий ч прокурорын эсэргүүцэл гаргасан юм. Улмаар шүүх прокурорын цагдан хорих саналыг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хурлын тоймд “…Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхээ болио, нэг найруулагчтай л ноцолдоод тэнэг харагдаж байна
Хүрэлсүх шүүхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж бна даа . Заваан заваан юм их хийвэл жил хүрэхгүй хугацааны дараагаас өөрөө заваараад эхэлнэ шүү