Нийгэм мэдээ

Ш.Энхийн-Од NBA-н Орландо Мэжик багтай гэрээ байгуулжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од (Mongolian Mike) НБА-н Орландо Мэжик багтай хамтран тоглохоор гэрээ байгуулжээ.

Түүний аав Ц.Шаравжамц "Энэ өдрийг гүйэ мөн олон жил хүлээлээ дээ. НБА албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё бна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн багруугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.

Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү.Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпийн аваргатай болход ингэж их баярлаж байсан санагдаж байна" хэмээсэн байна.

Ш.Энхийн-Од 2002 онд төрсөн. Тэрээр Дейтон Флайерс, Сан Франциско Донс, Юта Ютс, Өмнөд Каролина Гэймкокс багуудад коллежийн сагсан бөмбөг тоглосон. Мөн NCAA-гийн I дивизионд спортын тэтгэлэгт хамрагдсан анхны Монгол иргэн юм. Коллежийн сүүлийн улиралдаа 32 тоглолтод дунджаар 10.9 оноо, 5.6 самбар авсан.

Лас Вегаст болсон Зуны лигийн үеэр тэрээр бусад тоглогчийг ажиглан суралцаж байгаагаа хэлсэн. Тэр үед Зуны лигийн тоглолтод хараахан гараагүй байсан бөгөөд НБА-н хурд, бие халдлагад дасах нь хамгийн том сорилт гэжээ.

Ш.Энхийн-Од НБА-д тоглосон анхны Монгол тамирчин болох зорилгоо нууцлаагүй. Түүний аав Ц.Шаравжамц нь Харлем Глоубтроттерс багт элссэн анхны Азийн тоглогч бөгөөд өвөө нь Монголын шигшээ багт тоглож байсан. Тэрээр ирээдүйд Монголын үндэсний шигшээ багт тоглохоо хүсэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

BAYAR xurgie. Ireeduid Mongolchuud IX zuil xuleej bga da ENE xuugees ... Gexdee BITGII daramt gej xuleej avaarai ... Durtai sportoo JARGALTAIGAAR TOGLOOROI

Холбоотой мэдээ

Back to top button