УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын тосны хайгуул эхлүүлсэн 15 байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэв

Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов. Ерөнхий сайд  Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулахаар боллоо.

Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллах гэнэ.

Энэ үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн. Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгаа" гэж хэллээ. 

Шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Импортоос хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. 

Газрын тосны үйлдвэрийн түүхийн эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд хайгуул эхлүүлсэн бөгөөд эдгээр байршлуудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсролын болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button