Нобелийн Утга зохиолын шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй зохиолч Энн Карсон гэж хэн бэ
Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг хүртэв. Нобелийн комисс пүрэв гарагт /2026.10.08/ хэвлэлийн бага хурал хийхдээ “Орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэрүүд бий болгосон, сонгодог хэв маягийг хадгалсан хөгжилтэй, шинэлэг байдал бүхий зоримог болон өвөрмөц бүтээлүүдийг нь үнэлж шагнаж байна” гэжээ.
Ингэснээр тэрбээр утга зохиолын шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй зохиолч боллоо. Сүүлийн жилүүдэд тус шагналыг хүртсэн эмэгтэй зохиолч нарт Хан Ган (2024), Анни Эрно (2022 он), Луиз Глюк (2020) нар багтаж байна.
Тэрбээр Торонтогийн их сургуульд суралцаж төгсөж, 1979 оноос хойш АНУ, Канадын их, дээд сургуулиудад сонгодог уран зохиол судлал, харьцуулсан уран зохиол, бүтээлч бичлэгийн чиглэлээр багшилж иржээ.
Карсон одоогийн байдлаар зохиол, орчуулгын 20 гаруй ном хэвлүүлж, Ланнаны утга зохиолын шагнал, Гриффиний яруу найргийн шагналыг хоёр удаа, Т. С. Элиотын шагнал, Астурийн гүнжийн шагнал, PEN/Набоковын шагнал зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртсэн байна. Түүний Канадын утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2005 онд Канадын одонгоор шагнагджээ.
Канадын яруу найрагч Карсоны бүтээлүүд шүлэг, үргэлжилсэн үг, харилцан яриа болон орчуулгыг хослуулсан, тодорхой нэг төрөлд баригддаггүй онцлогтой.
Тэрбээр эртний Грекийн уран зохиолын бүтээлүүдийг орчуулснаараа олонд танигдсан юм. Иймдээ ч сонгодог зохиолын нөлөө түүний уран бүтээлд хүчтэй шингэсэн байдаг. Карсон дуурийн цомнол эхлээд утга зохиолын шүүмж, шүлэгт романууд хүртэл өргөн хүрээг хамарсан бүтээлүүд бичдэг юм.
Түүний уран бүтээлийн онцлог хэв маягийг 2019 онд нийтлэгдсэн “Norma Jeane Baker of Troy” буюу “Тройн Норма Жин Бейкер” бүтээлээс тод харж болно. Тайзны энэхүү бүтээлд Еврипидийн “Елена” жүжгийн Тройн Еленагийн түүхийг Мэрилин Монрогийн амьдралтай хослуулан өгүүлдэг байна.
Нобелийн утга зохиолын шагналыг Шведийн академи тодруулдаг. Тус академи нь Швел хэлний асуудлаарх зүйлс дээр эцсийн шийдвэр гаргадаг дээд эрх бүхий байгууллага юм.
Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Ингрид Карлберг утга зохиолын шагналтныг олон нийтэд зарлахаас хэдхэн минутын өмнө Карсонд утсаар мэдээг дуулгажээ. “Утсаар ярихдаа надад ганц зүйл хэлж амжсан нь “Одоогоор Исландад байгаа болохоор салхины чимээ л сонсогдож байна” гэсэн үг байлаа. Тэр ихэд гайхсан ч маш их баярлан хүлээж авсан. Баярлаж буйг нь хоолойноос нь мэдэрсэн” гэж Карлберг хэлсэн байна.
Өнгөрсөн жилийн Утга зохиолын шагналыг Унгарын зохиолч Ласло Краснахоркай хүртсэн. Түүнийг Америкийн утга зохиол шүүмжлэгч Сьюзан Сонтаг апокалипсисийн мастер хэмээн нэрлэж байсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ann Carson Nobel avsn ni yaltchgui nudee olson saikhan medee bna d
Нобелийн утга зохиолын шагналыг авсан 19 дэх эмэгтэй болж байгаад баяр хүргэе, Канадын мундаг зохиолч шүү
Klassik unag unshihiig pop soyoltoi holbodog mash unetu tsoolbor biчдэг зохиолч доо
Эртний Грекийн эмгэнэлт зохиолуудыг Мэрилин Монротой хослуулж бичсэн "Norma Jeane Baker of Troy" нь үнэхээр өвөрмөц бүтээл
Iceland-d salhi salkhilaad l yvj bhed ni Nobel avsniig ni duулгасан гэхээр ямар гоё романтик юм бэ
Сүүлийн жилүүдэд эмэгтэй зохиолчид дарааллан Нобель авч байгаа нь уран зохиолын салбарт том дэвшил шүү
Ene jiliin Nobel-uud yaltchgui nudee olson saikhan humuust ochloo shuu
Laszlo Krasznahorkai-giin дараа Энн Карсон авна гэдэг нь Нобель чанартай шүүгчидтэй байгаагийн илрэл
Яруу найраг болон үргэлжилсэн үгийн заагийг арилгасан бүтээлүүдийг нь дэлхий нийтээрээ шагшин магтаж байна
Suhbaataryng tsag uyeed iim unetu zohiogchdiin nomiig orchuulj tarhaad bdag bsiin, oдоогийн орчуулагчид маань ч ажиллах хэрэгтэй
70 garson emegtei unexeer zalyuubas ch iluu shineleg сэтгэж бичиж чадаж байна шүү
Шведийн академи сүүлийн жилүүдэд уран зохиолын салбарт маш шинэлэг шийдвэрүүд гаргаж байгаа нь сайн хэрэг
Orchulga, shuleg, dram chimeegui holbood bicheed bga ni unexeer shinelik hotolbor bna
Канадын одонгоор 2005 онд шагнуулж байсан хүн одоо Нобелиар титэмнүүлж байгаа юм байна
Нобелийн хороо дандаа улс төрийн сонирхолтой хүмүүст өгдөг байснаа одоо яг жинхэнэ уран бүтээлчдийг харж эхэлж байх шиг байна
Klassik sedviig ortshin uyteigo hojsood bicheed bga ni ih zorigtoi ajil shuu