Нийгэм мэдээ

ЦЕГ: Барилгын ажлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан. Зодсон асуудал тогтоогдоогүй

Хятад улсын иргэд Монгол улсын иргэнийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button