Х.Нямбаатар: Бага тэнгэрийн барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахаж, захирамжлуулсан
Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилсан асуудлаар Хотын дарга асан Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Ингэхдээ "Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг цагдан хорив. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэж бид ойлгож явав. Үгүй ээ. ҮХЦ-ийн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба байдаг юм байна. Бид харлаа. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар шууд ялладаг болчхож. Монгол Улсад нэг хүний дарангуйлал аль хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү. Сэтгүүлчийг сулла.
Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, БОЯ газрын зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан.
Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Содбаатар, Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх гуравын л хаус байлгүй дээ.Яг нэг жилийн дараа популист хогийн пязда шиг Ерөнхийлөгчийн дэргэд байгаа суганы үснүүдийг яахыг нь харнаа, одоохондоо та нар галзуурч л бай, бүгд толгой дараалан шоронд орох өдрийг чинь үзэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэы байна.