Нийгмийн

Үйл явдал: Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт болно

Өнөөд буюу 2026 оны аравдугаар сарын 12-нд болох үйл явдал.

09:00 цагт: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно. 

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

15:30 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ. 

16:00 цагт: Сажа ёсны 43 дугаар ширээт Занабазар Ринбүчи “Буддизм шинжлэх ухаантай холбогдох нь”  сэдвээр МУИС-ийн Эрдмийн танхимд лекц уншина.

-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно. 

Орон нутагт:

Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.

-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна. 

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
 -“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгайүзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button