Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй болсныг Трамп мэдэгдсэн нь Зеленскийг гайхшируулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.10.11/ мэдэгдэл хийхдээ ОХУ, Украин нар эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгөхгүй байх тохиролцоонд хүрсэн гэжээ. Шууд хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээсэн тэрхүү тохиролцооны талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Трампыг мэдэгдэл хийхээс өмнө мэдээгүй байсан аж.

Эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох талаар Москва ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Сүүлийн үед ОХУ Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч харин Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилох болсон юм. Арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болох тул үүнээс өмнө Трамп дизель түлшний үнийг бууруулах хүсэлтэй байгаа.

Дизель түлшний үнэ Трамп Израилын хүслээр эхлүүлсэн Ираны дайн болон Украин ОХУ-д өгч буй цохилтоо болж нэмэгдсэн. Ийм учир Трамп Украиныг ОХУ-д өгч буй цохилтоо зогсоохыг шаардаж байгаа юм. Энэхүү шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа тул Трамп бямба гарагт /2026.10.10/ Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь ирсэн гэсэн билээ. Харин дэлхийн улс орнууд Ираны дайн нь дизелийн үнэ өсөхөд хамгийн том нөлөө үзүүлсэн гэж дүгнэж байгаа.

Трамп есдүгээр сард мөн ОХУ, Украин нар эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй хэмээн тохиролцсон гэж мэдэгдсэн. Тухайн үед энэ удаагийн тохиолдолтой адилаар Киев, Москвагийн талаас тийм тохиролцоонд хүрсэн гэдгийг баталсан мэдэгдэл хэлээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button