УИХ дахь намын бүлгүүдийн хурал үргэлжилж байна
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, хоёр ажлын хэсэг хуралдахаас гадна “Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болно.
Хэлэлцэх асуудлуудын тухайд,
- Намын бүлгүүдийн хурал үргэлжилж байна, хэлэлцэх асуудлууд нь тодорхойгүй.
Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.
УИХ-ын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг:
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
“Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын хувьд гурван салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.