Улс төрийн мэдээ

Б.Баатар, Т.Шинэбаярыг цагдан хоригдсоныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн улстөрчид

Сэтгүүлч Т.Шинэбаярыг, найруулагч Б.Баатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан гомдол дээр үндэслэн мөрдөн шалгаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор болсон.

Б.Баатарыг яллах үндэслэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагах пост нийтэлсэн агуулга дурдагдсан байдаг.

Т.Шинэбаярыг анх 48 цагийн хугацаатайгаар баривчилсан шийдвэрийг нь шүүх хүчинтэйд тооцохдоо "Т.Шинэбаярын “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн”, гэх прокурорын үндэслэлэл дээр тулгуурлан баривчилгааг хүчинтэйд тооцлоо" хэмээсэн.

Дээрх хоёр хүнийг баривчилсанд нэр бүхий улстөрч, сэтгүүлчид байр сууриа илэрхийлсээр буй. Тухайлбал,

Ерөнхий сайд асан С.Баяр "Сав л хийвэл барьж, хорьдогоо боль. "Шоронгийн улс" болж гүйцлээ. Хүн алж, хүрээ талсан эрүүгийн давтан элемент биш бол шоронд хийж яах юм. Хоригдсон хүн зовж тарчилдаг. Гэтэл хойно нь байгаа хүүхэд хөгшид илүү зовдог. Үзсэн хүний хувьд хэлж байна"

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Тэр их хөрөнгө У.Хүрэлсүхийнх биш юм бол гомдож Б.Баатарыг хорьдог нь логикгүй байна. Эрүүгийн хуулиас худал мэдээлэл тараахыг хассан болохоор Баатарын бичлэг хийсэн үйлдэл гэмт хэрэг биш, гэмт хэрэг биш учраас хорьж шалгах нь ч буруу. Б.Баатар бичлэг хийх эрхтэй, У.Хүрэлсүх минийх биш гэж залруулж, тэгээд наад хүнээ суллаач”

Хотын дарга асан Х.Нямбаатар "Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг цагдан хорив. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэж бид ойлгож явав. Үгүй ээ. ҮХЦ-ийн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба байдаг юм байна. Бид харлаа. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар шууд ялладаг болчхож. Монгол Улсад нэг хүний дарангуйлал аль хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү. Сэтгүүлчийг сулла.

Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, БОЯ газрын зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан. Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Баатар залилан ,дээрэм, хулгай,ниигэмиин оюун санааг хордуулагч,

Зочин
Зочин

Иймэрхүү зоригтой улс төрчид л лидeр болж манлайлах чадвартай улс төрчид гэсэн үг. Бусад нь бол чимээгүйхэн дагалдаад юм олж хусах санаатай л гарууд, улс төрчид биш

Зочин
Зочин

Хуулийнхан минь дээ, ингэтлээ нохойд барьдаг мод болж доошоо орцгоох гэж дээ. Та нарын айгаад байгаа эрх мэдэлтэний дээр хууль байдаг юм шүү дээ, ядахдаа eртөнцийн хууль карма үйлийн үрээс айж явцгаа

Зочин
Зочин

Ээ хүүрээ энэ өмөөрч буй 2 чинь их хөрөнгөжсөн их идсэн уусан 2 шүүдээ ил гаргачихна гэхдээ өмөөрлөө

Зочин
Зочин

Энэ бүдүүлэг шантаажчин хүүхэн хэтрээд байсан юм болж болж

Зочин
Зочин

Сэтгүүлч нэртэй. Мөнгөний төлөө орилж хашгирч явдаг Үнэрээ мэтэд нь сайн амсуулах ёстой хууль байдгииг мэдрүүлж хүмүүжүүл

Холбоотой мэдээ

Back to top button