Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс 2026 оны есдүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь, хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар тус тус өсжээ. Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөгт хүрчээ.

Орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.99 сая төгрөг буюу хамгийн өндөр байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button