Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон тэргүүн дэд захирал ₮197-247 саяын орлоготой

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Бизнес хариуцсан Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхжин нарыг жинхлэн томилжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нь эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, банк, санхүүгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай аж. Тэрээр эрсдэлийн удирдлага, институтийн засаглалын чиглэлд мэргэшжээ.
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 197 сая
- Гэр бүлийн орлого: 5.4 сая
- Хоёр орон сууцтай: 420 сая
- Газар: 7 сая
- Үнэт эдлэл: 265 сая
- Авлага: 50 сая
- Зээл: 195 сая
- Бонар ХХК-д хувьцаа эзэмшдэг
Ажлын туршлага:
- 2007-2009 онд Зоос банк, Санхүү удирдлагын газар, Эрсдлийн ахлах шинжээч,
- 2009-2013 онд Монголбанк, Хяналт шалгалтын газар, Хянан шалгагч,
- 2013-2014 онд Хадгаламж банкны Банкны эрх хүлээн авах зөвлөл, Гишүүн,
- 2014-2015 онд Монголбанк, Хяналт шалгалтын газар, Хянан шалгагч,
- 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар, Хэлтсийн захирал,
- 2021-2025 онд Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирал,
- 2022-2025 онд Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, Евро-Азийн бүсийн тэргүүн,
- 2021-2025 онд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Гишүүн,
- 2025 оноос Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч.
Харин Тэргүүн дэд захирал А.Энхжин санхүүч мэргэжилтэй бөгөөд банк санхүүгийн салбарт 22 жил ажиллаж байна. Түүний хувьд валютын нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын чиглэлд мэргэшсэн туршлагатай юм байна.
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 247 сая
- Гэр бүлийн орлого: 63 сая
- Нийтийн орон сууц 3, автозогсоол 1: 2.1 тэрбум
- Газар: 45 сая
- Үнэт эдлэл: 28 сая
- Хадгаламж: 5.8 сая
- Авлага: 160 сая
- Зээл: 1.6 тэрбум
- Парагон Партнерс ХХК ХХК, Принципал инвестмэнтс ХХК ХХК-д хувьцаа эзэмшдэг
Ажлын туршлага:
- 2004-2010 онд Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Валютын газар тус тус, Эдийн засагч,
- 2012-2016 онд Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Захирал, Ахлах эдийн засагч
- 2016-2018 онд Монголбанк, Тамгын газар, Газрын захирал,
- 2018-2026 онд Монголбанк, Санхүүгийн зах зээлийн газар, Газрын захирал,
- 2026 оноос Монгол Улсын Хөгжлийн банк Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.