Нийгэм мэдээ

Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

Б.Баатарыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр ес хоногийн өмнө гарсан. Түүнийг цагдан хорьсон шүүхийн шийдвэрт прокуророос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагахаар постуудыг цахимд нийтэлсэн тул Үндэсний эв нэгдлийг бусниулах буюу 12 хүртэлх жилийн ялтай зүйл ангиар яллаж буйг дурдсан байдаг. Тэгвэл шүүхээс түүний эрүүл мэндийг нь харгалзан үзэж өнөөдөр |2026.10.14| суллажээ.

Шүүхийн тоймд "Тус шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана.

Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв" хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Женко үхээгүй бхад Баатар алзахгүй ээ !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ, Женкогийн мафи Монголын хуулийн сүлжээг зохицуулдаг л доо !

Зочин
Зочин

кк

Холбоотой мэдээ

Back to top button