НИЙГЭМНийгэм мэдээ

ХХБ: Системийн шинэчлэлээр харилцагчдын дансны дугаар 10 оронтой болсон ч өмнөхөө зэрэгцүүлэн ашиглаж болно

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) суурь бүртгэлийн системээ шинэчилж, шинэ TDB аппликейшнд шилжсэнтэй холбоотойгоор харилцагчдын дунд бухимдал, шүүмжлэл дагуулаад байна.

Тус банк аравдугаар сарын 16-18-ны хооронд системийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн ням гарагт шинэ системд хугацаанаасаа өмнө шилжсэнээ мэдээлсэн юм. Шинэчлэлийн хүрээнд хуучин TDB Online апп шинэ TDB апп болж өөрчлөгдөж, харилцагчдын дансны дугаар 10 оронтой болсон байна. Банкны зүгээс өмнөх есөн оронтой дугаар бүхий дансаа зэрэгцүүлэн ашиглах боломжтойг хэлж буй.

Гэвч дээрх шинэчлэлтэй холбоотой дансны дугаарын өөрчлөлт, шинэ аппликейшнийг ашиглах, банкны апп руугаа нэвтэрч болохгүй, картын мэдээллийн нууцлал аюулгүй байдалтай холбоотой ойлгомжгүй зүйлс их байгаад иргэд бухимдлаа илэрхийлсээр байна. Тухайлбал, зарим хэрэглэгч картын мэдээлэл харагдахгүй болсон талаар бичсэн бол ахмадууд шинэ аппликейшнд нэвтрэх, тохиргоо хийхэд хүндрэл учирч байна гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zoljargal
Zoljargal

Үнэхээр ашиглахад төвөгтэй бна !!!!!

Зочин
Зочин

Олон банкны данс хэрэггүй болж, одоо гацаад эхэлсэн ХХБ, Хас зэргээс салах хэрэгтэй болж. Өглөө манай компани шуурхай хийгээд цалингаа Голомт Хаан 2ын аль нэгээр авч болно гэсэн. 7 сард ХХБ-с манай дүү амралтын мөнгөө хакеруудад алдчихсан одоо цагдаа дээр байгаа тэгээд сүжиг буурчихаад байтал ашгүй цалингаа өөр банкаар авч болно гээд ХХБ ыг баяртай гэх цаг болж. Олон банкны сар бүрийн шимтгэл төлөхгүй. Ер нь 2-3 банк байхад болох юм бна.

Холбоотой мэдээ

Back to top button