Нийгмийн

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна

2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлшинэ. Бусад нутгаар цас орохгүй.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангайн баруун хэсэг, Говь-Алтайн хойд сумдаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:

Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орох магадлал 40 хувь, шөнөдөө 30 хувь байна. Салхи баруунаас секундэд 5-6 метр. Шөнөдөө 7 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтэн байна. Мэдрэгдэх температур өдөртөө 8 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Маргааш нутгийн баруун хэсгээр салхи ширүүсэж, цас орж болзошгүй тул орон нутгийн замд зорчихдоо болгоомжтой байгаарай. Арваннэгдүгээр сарын 4-нөөс нутгийн баруун хойд хэсгээр хүйтэрнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button