Б.Амарсанаа: Хоёр ШТС Евро-92 болон энгийн 92 бензинийг сольж, хольж зарсан байж болзошгүй

Өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 9-ний өдөр шатахууны нөхцөл байдлын талаар Шатахууны шуурхай штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа ШТС-уудад хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "Нийт 482 ШТС-д давхардсан тоогоор хяналт шалгалт хийсэн. Үүний үр дүнд шатахуун түгээх станцуудын 75 хувь нь хэвийн ажиллаж байгаа бол үлдсэн 25 хувь нь шатахууны нөөц дууссан болон техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Энэ амралтын өдрүүдэд хоёр ШТС евро5-92 болон энгийн 92 бензинийг сольж, хольж зарсан тохиолдол гарсан. Энэ асуудлаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа учир одоогоор нэрсийг нь зарлах боломжгүй байна. Эцсийн байдлаарх шинжилгээний хариу гарсны дараагаар нуулгүй зарлана. Мөн хоёр болон түүнээс дээш түгээгүүрээр зэрэг үйлчилж буй ШТС-ын тоо өмнөх шалгалтаас 60 хувиар нэмэгдсэн. Харин автомашины дарааллын хувьд ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашин, үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дугаарлан зогсож байна" гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.