НИЙГЭМНийгэм мэдээ

Өвлийн ЭЕШ-ын суудлын хуваарь ирэх сарын 7-нд гарна

2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд хаагдсан. Харин шалгуулагчдын суудлын хуваарийг ирэх сарын 7-ноос эхлэн цахим хуудсанд байршуулна.

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчид 2026 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, суудлын хуваариа харан хэвлэж авах боломжтойг мэдээлэв.

Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-нд зохион байгуулах бол бусад хичээлийн Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд явуулах хуваарьтай байна.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button